Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ ТАРИАЛСАН БУУДАЙН УРГАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ ТАРИАЛСАН БУУДАЙН УРГАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-26 16:15:31
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГТ
ТАРИАЛСАН БУУДАЙН УРГАЦЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
7 дугаар сарын 24-ны байдлаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын судалгааны талбайнуудад тариалсан буудайн сүүн бололтын үе шат эхлээд байна. Түрүүлэлтийн үе шат 75%-д хүрсэн үед бүтээгдхүүнт үзүүлэлтүүдийг тодорхойлоход Алтангадасын талбайд 1м2 талбай дахь нийт ишний тоо 280 ш, түрүүтэй ишний тоо 248 ш, түрүүн дэх хөгжсөн түрүүнцэрийн тоо дунджаар 14 ш, дутуу хөгжилтэй түрүүнцэрийн тоо 2 ш, буудайн дундаж өндөр 55 см, түрүүний урт 9 см.
Цайдамын талбайд 1м2 талбай дахь нийт ишний тоо 240 ш, түрүүтэй ишний тоо 208 ш, түрүүн дэх хөгжсөн түрүүнцэрийн тоо дунджаар 10 ш, дутуу хөгжилтэй түрүүнцэрийн тоо 2 ш, буудайн өндөр 41 см, түрүүний урт 7 см.
6-р бригадын талбайд 1м2 талбай дахь нийт ишний тоо 220 ш, түрүүтэй ишний тоо 188 ш, түрүүн дэх хөгжсөн түрүүнцэрийн тоо дунджаар 13 ш, дутуу хөгжилтэй түрүүнцэрийн тоо 1ш, буудайн өндөр 45 см, түрүүний урт 8 см байна.
Буудайн ургацын урьдчилсан мэдэ
Дэс дугаар
|
Талбайн
нэр
|
Сорт
|
1995-2013 онд
хураан авсан тооцоот ургац, ц/га /УАД/
|
2017 онд хураан авах ургац, ц/га /тооцоот/
|
1
|
Цайдам
|
Дархан-144
|
14.4
|
10.0
|
2
|
Алтангадас
|
Дархан-144
|
15.2
|
17.6
|
3
|
6-р бригад
|
Дархан144
|
16.2
|
13.3
|
2017 онд хур тунадас бага хуурайшил ихтэй боловч 6 дугаар сард буудайн бутлалтын үе, 7 дугаар сарын II-10 хоногт хур тунадас ахиу орсон, хөрсний чийг болон дулааны хангамж сайн, буудайн өндөр Цайдам, 6-р бригадын талбайд УАД-аас 6-7 см бага, түрүүтэй ишний тоо УАД-аас 76-78 ш бага, түрүүн дэх түрүүнцэрийн тоо олон жилийн дунджийн орчим, харин Алтангадасын талбайд тариалах хугацаа, технологийн мөрдөлт зэргийг оновчтой зохион байгуулсанаас буудайн өндөр УАД-аас 4 см-ээр, түрүүний урт 3 см-ээр тус тус өндөр, түрүүний үр цутгалт сайн, том байна. Дархан-Уул аймгийн нутгаар дунджаар 10-18 ц/га ургац хураан авах боломжтой.
МЭДЭЭ ЗОХИОСОН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН